САНАЛ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ
"Луис кееполи Монголиа" ХХК-ийн үйл ажиллагаа , техникийн хяналт болон лабораторийн сорил шинжилгээний ажлын чанар, бусад асуудлаар компанийн дээд удирдлага, албаны тушаалтанд хандаж гаргах санал, хүсэлт, өргөдөл, гомдолыг хүлээн авч шийдвэрлэнэ.
Өргөдөл, гомдол тавих шаардлага
- Иргэн өргөдөл, гомдолд гаргахдаа, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа тодорхой бичиж, гарын үсэг зурна.
- Өргөдөл, гомдолд дурдсан асуудалд холбогдох нотлох баримт бичгийг хавсаргана.
- Өргөдөл, гомдлыг ил тод, гаргацтай бичнэ.
Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа
Санал, өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд буюу 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Зайлшгүй тохиолдолд 15 хоногоор нэг удаа сунгаж болох ба сунгасан тухай өргөдөл гаргагчид мэдэгдэнэ. Аливаа санал гомдлыг орж ирсэн өдрөөс эхлэн бүртгэн авч, архивын сан хөмрөгт хамгийн багадаа 3 жилийн хугацаанд хадгална.

Холбоо барих
Утас:7708-0707
louiskeepolemongolia@gmail.com