LuisKM группийн үйл ажиллагааны танилцуулга

LuisKeepoliMongolia

"Луис кееполи Монголиа” ХХК-ийн товч танилцуулга

“Луис кееполи Монголиа” ХХК (цаашид “Манай компани” гэх) нь Өвөр Монголын ”Луис кееполи туршилт, технологи” ХХК-ийн 100% хөрөнгө оруулалттай, Өвөр Монголын анхны хил дамнасан шинжилгээний эрх бүхий байгууллага бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад албан ёсоор бүртгэгдэн байгуулагдсан. Лабораторийн нийт хөрөнгө оруулалт 670,000 ам.доллар. 2024 оны 6 дугаар сараас эхлэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 22-р хороо, Ар Зайсангийн 92 дугаар байрны гурван давхар барилгад үйл ажиллагаага явуулж эхэлсэн. Нийт 510 м² талбайтай уг барилгын 340 м²-ийг лабораторийн зориулалтаар, 170 м²-ийг оффисын зориулалтаар тохижуулж, Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журмын дагуу олон улсын стандартын шаардлагад нийцсэн жишиг лаборатори болгон байгуулсан.

Манай компани нь “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага" MNS ISO/IEC 17025 стандартын шаардлагыг хангасан сорилтын лаборатори, "Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын үйл ажиллагаанд тавих шаардлага" MNS ISO/IEC 17020 стандартын шаардлагыг ханган техникийн хяналтын чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Манай байгууллага нь Монгол Улсаас БНХАУ руу экспортолж байгаа нүүрсний ачилт, буулгалт, жин тоон хэмжээний болон чанарын техникийн хяналт болон сорилтын лабораторийн шинжилгээг хийж, хил дамнасан нүүрсний худалдааг хөнгөвчлөхөд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Эрхэм зорилго
Нүүрсний чанарыг үнэн зөв, хараат бус, мэргэжлийн түвшинд тодорхойлж, уул уурхайн салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах.

Алсын хараа
Бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай, олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн нүүрсний шинжилгээний тэргүүлэх лаборатори болох. Компанийн удирдлага, гүйцэтгэх баг нь уул уурхайн салбар болон тохирлын үнэлгээний чиглэлээр 5–25 жилийн ажлын туршлагатай, БНХАУ болон Монгол Улсын лабораториудад ажиллаж байсан туршлагатай, дотоод болон олон улсын сургалтад хамрагдсан мэргэжлийн ажилтануудаас бүрдсэн. Лаборатори нь Хятадын “WILLSUI”, “SI-TIAN”, “WEPER” фирмийн 35 ширхэг орчин үеийн нүүрсний шинжилгээний болон туслах багаж, төхөөрөмжөөр тоноглогдсон. Лаборатори нь Монгол Улс болон БНХАУ-ын холбогдох стандарт, нормын дагуу өдөрт 50–60 ширхэг чулуун нүүрс, хүрэн нүүрс, коксжих нүүрсний дээжид дараах шинжилгээг хийх хүчин чадалтай: • Техникийн шинжилгээ (үнслэг, чийг, дэгдэмхий бодис, нийт хүхэр, илчлэг) • Элементийн шинжилгээ (нүүрстөрөгч, устөрөгч) • Хорт элемент (хүнцэл, фосфор, фтор, хлор, мөнгөн ус) 2024 оны 12 дугаар сараас эхлэн манай компани “Тавантолгой” ХК болон Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Айл баян” ХХК, “Түмэн айл” ХХК, Сангийн далай ХХК-иудын олборлосон коксжих болон хүрэн нүүрсний дээжид туршилт, шинжилгээ хийж, мөн нүүрсний овоолгоос дээж авах, ачих буулгах үеийн тоо хэмжээ, чанарын хяналт, баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

Luis Keepoli Mongolia хамт олон

"LuiskeepoliMongolia" LLC

"Өвөр Монголын “Луис кееполи туршилт, технологи “ ХХК" ХХК

Өвөр Монголын “Луис кееполи туршилт, технологи” ХХК (цаашид “Луис кееполи” гэх) нь 2013 онд байгуулагдсан бөгөөд төв байр нь Бугат хотын Их Өгөгдлийн төв Шигуай дүүрэгт байрладаг, 9000 м² талбай бүхий орчин үеийн шинжилгээний цогц баазтай. Тус компани нь “Шударга байдал, Шинэлэг байдал, Нэгдмэл байдал, Үр ашиг, Хариуцлага, Зүтгэл” гэсэн үндсэн үнэт зүйлсийг баримталж, нэг цэгийн иж бүрэн шинжилгээ, сорилтын шийдэл үзүүлэхийг зорин ажилладаг бөгөөд Өвөр Монгол болон Хойд бүсийн хэмжээнд өрсөлдөх чадвартай, нэгдсэн шинжилгээний үйлчилгээний тэргүүлэгч групп болохыг зорилгоо болгосон.

Луис кееполи нь Өвөр Монголын гуравдагч талын шинжилгээ, баталгаажуулалтын салбарын жишиг, тэргүүлэгч байгууллага бөгөөд дараах таван үндсэн чиглэлээр бүрэн төлөвшсөн лабораторийн тогтолцоог бүрдүүлсэн. Үүнд:
• Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
• Байгаль орчин, экологийн шинжилгээ
• Хэмжил зүйн баталгаажуулалт
• Хүдэр, нүүрсний шинжилгээ
• Хөдөө аж ахуйн хөрс, бордооны шинжилгээ

Компанийн хэмжээнд 1000 гаруй иж бүрдэл орчин үеийн дэвшилтэт багаж, тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд 16 шинэ бүтээлийн патент, 30 ашигтай загвар болон гадаад загварын патент, 13 программ хангамжийн зохиогчийн эрх эзэмшдэг. Нийт 300 гаруй ажилтантай бөгөөд тэдгээрийн 30 гаруй нь дунд болон ахлах зэрэглэлийн мэргэжлийн цолтой, мэргэжлийн техникийн ажилтнууд нийт ажилтнуудын 70-аас дээш хувийг эзэлдэг.

Тус компани нь хэмжил зүй, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, байгаль орчин, хүдэр, нүүрс, ус, хөрс, бордоо зэрэг 11 чиглэлээр 5000 гаруй үзүүлэлтийн шинжилгээ хийх эрхтэй. Хөх хот болон Ухай хот дахь хоёр охин компанийн дэмжлэгтэйгээр жил бүр 10,000 гаруй харилцагчид үйлчилгээ үзүүлж, 50,000 орчим шинжилгээний тайлан гаргадаг. Луис кееполи нь улсын зэрэглэлийн В ангиллын лабораторийн платформд тулгуурлан, мэргэжлийн, хараат бус гуравдагч талын үйлчилгээ үзүүлж, төр, аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн хоорондын итгэлцлийн гүүрийг бий болгож ажилладаг.
Компанийн шагнал, өргөмжлөлүүдээс дурдвал: Үндэсний өндөр технологийн аж ахуйн нэгж, Үндэсний/Өөртөө Засах Орон нутгийн Жижиг, дунд аж ахуйн нэгжийн олон нийтийн үйлчилгээний жишиг платформ, Өөртөө Засах Орон нутгийн шилдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, Гэрээг чанд мөрдөгч, итгэл хүлээсэн байгууллага, Мэргэшсэн, нарийвчилсан, онцлог, шинэлэг аж ахуйн нэгж, Судалгаа, хөгжүүлэлт ба технологийн төв, Инновацийн болон шинжлэх ухаан, технологид суурилсан ЖДҮ зэрэг олон нэр хүндтэй шагнал, цол хүртсэн.

"“Луис кееполи Монголиа” " ХХК

Байгууллагын бүтэц

Байгууллагын бүтэц